Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-Идэр, Жаргалант сумдын нутгаар 12,3-14,5 градус, бусад нутгаар 14,6-17,3 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Их-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,1-1,5 градусаар сэрүүн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Шөнөдөө нутгийн баруун болон хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 22-27 градус хүрч халсан бол бусад хугацаанд 15-20 градус дулаан байлаа.
Тунадас: Хугацааны эхээр нийт нутгаар 4,0-36,0мм бороо, дунд үеэр 2,0-17,0мм дуу цахилгаантай бороо, сүүлчээр зарим нутгаар 0,0-19,0мм түр зуурын дуу цахилгаантай бороо оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв өмнөөс 2-7м/с, зарим нутгаар борооны өмнө түр зуур 12-20м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: 8 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал хэвийн сайн (3 дугаар зураг) байна.