Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 8 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Шинэ-Идэр сумын нутгаар 7,9-10,0 градус, бусад нутгаар 10,1-13,8 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Хатгал, Ханх, Чандмань-Өндөр сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-3,0 градусаар сэрүүн байлаа.
22-нд нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-12 градус дулаан байсан бол бусад хугацаанд шөнөдөө 2-9 градус, өдөртөө 11-24 градус дулаан байв.
Тунадас: 21, 22, 24, 25-нд ихэнх нутгаар 0,0-53,0мм хур тунадас, зарим нутгаар нойтон цас орж 0-2см цасан бүрхүүлтэй байв. 23, 26, 28, 29, 31-нд зарим нутгаар 0,0-12,0мм бороо орсон. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв баруун хойноос 3-10м/с, зарим нутгаар үе үе 11-17м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: 8 дугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац нутгийн баруун болон хойд хэсгээр 1,3-3,0 ц/га, бусад нутгаар 3,0-7,5 ц/га байна.
8 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгаар зуншлагын байдал хэвийн сайн (3 дугаар зураг) байна.