Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон баруун хойд хэсгээр 3,0 градус хүйтнээс 0,0 градус, бусад нутгаар 0,1-5,6 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Эрдэнэбулган сумын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 1,6-5,3 градусаар дулаан байлаа.
Арав хоногийн эхээр нийт нутгаар сэрүүн байсан бол дунд үеэс өдөртөө нийт нутгаар дулаарч нутгийн баруун болон хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 5-10 градус хүйтэн байлаа.
Тунадас: Хугацааны эцсээр нийт нутгаар 0,0-9,7мм хур тунадас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Тариалан, Шинэ-Идэр сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Баруунаас 5-10м/с, хугацааны эхэн болон эцсээр зарим нутгаар 11-14м/с хүрч ширүүссэн.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт Улаан-Уул, Баянзүрх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл, Чандмань-Өндөр сумдын нутгаар 1-7см зузаан, Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар тарлан цастай байлаа.
Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд ургамал цухуйгаагүй, Мөрөн, Рашаант сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд, Тариалан, Эрдэнэбулган сумдын нутгаар хэвийн байна.