Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4 дүгээр сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр 2,5-5,8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 2,4 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нутгийн төв болон өмнөд хэсэг мөн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-2,7 градусаар дулаан байлаа.
Арав хоногийн эхний хагаст хүйтэрч нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 8-21 градус хүйтэн, өдөртөө 6 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-12 градус хүйтэн, өдөртөө 0-12 градус дулаан байсан бол 16-наас нийт нутгаар дулаарч нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 4-12 градус хүйтэн, өдөртөө 7-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-20 градус дулаан байлаа.
Тунадас: 11, 15-нд ихэнх нутгаар 0,0-17,0мм, 13-нд Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагааннуурт 0,0-0,1мм, 14-нд Цэцэрлэг, Алаг-Эрдэнээс бусад нутгаар 0,0-5,0мм, 20-нд Ханх, Цагааннуурт 0,0-0,3мм хур тунадас, нойтон цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн өмнөд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Нийт хугацаанд 4-14м/с салхитай, 13, 15, 17, 19, 20-нд ихэнх нутгаар 12-21м/с, бусад хугацаанд зарим газраар 11-15м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн баруун болон хойд хэсгээр бэлчээрийн ургамал цухуйгаагүй бусад нутгаар ургамал цухуйсан ба нутгийн өмнөд болон зүүн өмнөд хэсгээр сайн буюу ургалт хэвийн явагдаж байгаа, Бүрэнтогтох, Түнэл, Цагаан-Үүр сумдын нутгаар ургалтын байдал нь дунд (3 дугаар зураг) байна.