Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Баянзүрх, Цэцэрлэг, Цагаан-Үүр сумдын нутгаар 10,1-18,2 градус, бусад нутгаар 3,3-10,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2,3-8,1 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 24-37 градус, өдөртөө 6-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-23 градус хүйтэн, өдөртөө 6 градус хүйтнээс 5 градус дулаан байсан бол хугацааны эцсээр нийт нутгаар дулаарч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 16-29 градус, өдөртөө 1-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-18 градус хүйтэн, өдөртөө 1-9 градус дулаан байлаа.
Тунадас: 2, 3, 4-нд зарим нутгаар 0,0-0,6мм цас оров. (2 дугаар зураг) Цас орсон сумдын тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Хугацааны эхээр болон 7, 9-нд баруунаас 4-14м/с, үе үе 11-19м/с хүрч ширүүсэн явган цасан болон шороон шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 4-9 м/с.
Цасан бүрхүүл: 3 дугаар сарын 10-ны байдлаар Дархадын хотгор болон Цагаан-Үүр сумын нутгаар 6-17см, нягт нь 0,12-0,19гр/см3, Баянзүрх, Цэцэрлэг, Ханх сумдын нутгаар 1-5см цастай, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.