Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон баруун хойд хэсгээр 2,1-6,9 градус хүйтэн, бусад нутгаар 2,0 градус хүйтнээс 3,2 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3,1-7,2 градусаар дулаан байлаа.
Арав хоногийн эхээр сэрүүн байсан бол дунд үеэр нийт нутгаар өдөртөө дулаарч нутгийн баруун хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүрч дулаарсан бол бусад хугацаанд нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байлаа.
Тунадас: Арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 0,0-7,0мм, сүүлчээр зарим нутгаар 0,0-0,6мм хур тунадас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Улаан-Уул, Жаргалант, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Түнэл, Тариалан, Рашаант сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 4-9м/с, арав хоногийн эхэн болон эцсээр зарим нутгаар түр зуур 12-18м/с хүрч ширүүсэн явган шуурга, арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар үе үе 12-23м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 3 дугаар сарын 31-ний байдлаар Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх, Хатгал, Цагаан-Үүр сумдын нутгаар 0-4см цастай, бусад нутгаар цасгүй байна.