Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 16,1-24,3 градус, бусад нутгаар 7,6-16,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 4,7-10,8 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 23-40 градус, өдөртөө 15-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-30 градус, өдөртөө 10-20 градус хүйтэн байсан бол хугацааны дунд үеэс дулаарч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 15-30 градус, өдөртөө 10-25 градус, бусад нутгаар шөнөдөө 10-20 градус, өдөртөө 4 градус дулаанаас 10 градус хүйтэн байлаа.
Тунадас: 5, 6, 10-нд зарим нутгаар 0,0-3,4мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд 1-13м/с, 4-нд ихэнх, бусад хугацаанд зарим газраар үе үе 12-17м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 10-ны байдлаар Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Цэцэрлэг, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-16 см, нягт нь 0,15-0,18гр/см3, Баянзүрх, Тариалан сумдын нутгаар 5-9см, нягт нь 0,14-0,18гр/см3, бусад нутгаар 1-4см цастай, Мөрөн, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.