Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Ханх, Цэцэрлэг сумдын нутгаар 15,1-22,3 градус, бусад нутгаар 8,0-15,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 2,0-6,3 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 20-32 градус, өдөртөө 3-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-23 градус хүйтэн, өдөртөө 9 градус хүйтнээс 7 градус дулаан байсан бол 27, 28-нд хүйтэрч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 22-37 градус, өдөртөө 11-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-26 градус, өдөртөө 7-14 градус хүйтэн байлаа.
Тунадас: 21-нд Галт, Жаргалант, Цэцэрлэг сумдаар 0,7-3,0мм, 23-нд Улаан-Уулд 0,0мм, 26-нд зарим нутгаар 0,0-1,4мм цас оров. (2 дугаар зураг) Цас орсон сумдын тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Баянзүрх, Цэцэрлэг, Цагаан-Уул, Жаргалант, Галт сумдын нутгаар олон жилийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 21, 26, 27-нд баруунаас 8-13м/с, 26-нд ихэнх, бусад хугацаанд зарим нутгаар үе үе 11-21м/с хүрч явган цасан болон шороон шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 28-ны байдлаар Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Цагаан-Үүр сумдын нутгаар 8-20 см, нягт нь 0,14-0,21гр/см3, Улаан-Уул, Баянзүрх, Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар 3-7см, нягт нь 0,08-0,19гр/см3, Ханх, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт, Чандмань-Өндөр сумдын нутгаар тарлан цастай, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.