Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 12,1-19,9 градус, бусад нутгаар 4,1-12,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 6,4-12,0 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 25-40 градус, өдөртөө 8-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-25 градус, өдөртөө 5-15 градус хүйтэн байсан бол хугацааны дунд үеэс дулаарч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 10-24 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-10 градус хүйтэн, өдөртөө 10 градус дулаанаас 4 градус хүйтэн байлаа. Хугацааны сүүлчээр нийт нутгаар дулаарав.
Тунадас: 11, 20-нд зарим нутгаар 0,0-0,7мм, 14, 15, 18, 19-нд Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх, Цагааннуур сумдад 0,0-4,3мм цас оров. Энэ 10 хоногт хамгийн их тунадас Цагааннуур суманд 9,3мм оров. (2 дугаар зураг) Цас орсон сумдын тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур, Хатгал, Шинэ-Идэр сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд 1-12м/с, 14, 16-нд зарим, 15, 18, 19, 20-нд ихэнх нутгаар үе үе 12-20м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2 дугаар сарын 20-ны байдлаар Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-20 см, нягт нь 0,14-0,22гр/см3, Улаан-Уул, Баянзүрх, Цэцэрлэг сумдын нутгаар 2-9см, нягт нь 0,08-0,18гр/см3, Ханх, Хатгал, Цагаан-Уул, Галт, Чандмань-Өндөр сумдын нутгаар тарлан цастай, бусад нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.