Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон зүүн хойд хэсэг мөн Жаргалант орчмоор 20.1-30.2 градус, бусад нутгаар 12.2-20.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэбулган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.2-6.0 градусаар дулаан байлаа.
10 хоногийн дунд үеэр нийт нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 36-40 градус, өдөртөө 28-32 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 30-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-30 градус, өдөртөө 12-16 градус хүйтэн байсан бол хугацааны эхэн болон эцсээр нийт нутгаар хүйтний эрч сулрав.
Тунадас: 21, 22, 23-нд зарим нутгаар 0.0-0.6мм, 24-нд ихэнх нутгаар 0.0-0.7мм, 31-нд Тариаланд 0.0мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Тариалан, Шинэ-Идэр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 31-нд баруунаас 5-11м/с, зарим нутгаар үе үе 11-14м/с хүрч ширүүссэн бол бусад хугацаанд ихэнх нутгаар тогтуун байв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 31-ний байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 5-15см, нягт нь 0,11-0,21гр/см3, бусад нутгаар 0-4см цастай, Хатгал, Арбулаг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.