Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон зүүн хойд хэсгээр 18.1-26.9 градус, бусад нутгаар 10.2-18.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.7-7.3 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө 26-38 градус, өдөртөө 18-28 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 22-34 градус, өдөртөө 10-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-25 градус, өдөртөө 4-15 градус хүйтэн байсан бол хугацааны эцсээр нийт нутгаар хүйтний эрч сулрав.
Тунадас: 11-нд Цагааннуурт 0.7мм, 14,15-нд ихэнх нутгаар 0.0-2.7мм, 16-нд Тариаланд 0.2мм, 18-нд Баянзүрхэд 0.0мм, 19-нд Цагааннуурт 3.0мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Улаан-Уул, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Хугацааны эхэн болон дунд үеэр баруунаас 1-12м/с байсан бол хугацааны эцсээр баруунаас 2-14м/с, зарим нутгаар түр зуур 12-17м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 5-15см, нягт нь 0,11-0,21гр/см3, бусад нутгаар 0-4см цастай, Ханх, Хатгал, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.