Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


2021 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун хойд болон баруун урд хэсгээр 10.2-14.4 градус хүйтэн, бусад нутгаар 3.9-9.1 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-өндөр, Арбулаг, Тосонцэнгэл, Их-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.4-3.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хугацааны эхэн үеэр, шөнөдөө нийт нутгаар 4-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 10 градус дулаан, хугацааны дунд үеэс эрс хүйтэрч, шөнөдөө 17-32 градус, өдөртөө 4-18 градус, бусад хугацаанд хүйтний эрч суларч, шөнөдөө 5-23 градус хүйтэн, өдөртөө 8 градус хүйтнээс 6 градус дулаан байлаа. Хамгийн хүйтэн нь: 05-нд Цэцэрлэгт шөнөдөө 32 градус хүйтэн хоносон бол өдөртөө 18 градус хүйтэн өнжив.
Тунадас: 01, 03, 04, 05-нд зарим нутгаар 0.0-4.0мм, 07-нд Цагаан-нуурт 0.0 мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Чандагат, Жаргалант, Галт сумын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим ба дунджаас бага тунадас орсон.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 1-15 метр, 07, 09, 10-наас бусад хугацаанд зарим нутгаар түр зуур секундэд 11-21 метр хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 11-ний өглөөний 08 цагийн байдлаар Ренчинлхүмбэ 10см, Цэцэрлэг 8см Жаргалантад 3см зузаантай цасан бүрхүүлтэй байна.