Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 11 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 12.1-21.8 градус, бусад нутгаар 6.8-12.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.4-7.2 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 18-29 градус, өдөртөө 9-20 градус, бусад нутгаар шөнөдөө 10-24 градус, өдөртөө 7 градус хүйтнээс 4 градус дулаан байсан бол 27-ны шөнө нийт нутгаар дулаарсан байна.
Тунадас: 21-нд Тариаланд 0,4мм, 23-нд Ханхад 0,0мм, 24-нд Цагааннуурт 0,7мм, 27-нд ихэнх нутгаар 0,0-2,5мм, 28-нд зарим нутгаар 0,0-1,0мм, 29-нд Цэцэрлэг, Цагааннуурт 0,0-0,6мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Рашаант сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхи: Баруунаас 1-12м/с, 22, 24-нд Шинэ-Идэрт, 21, 23, 27, 28 ,29, 30-нд зарим нутгаар түр зуур 11-16м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 30-ны байдлаар цасны дундаж зузаан Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сумдын нутгаар 5-12см, нягт нь 0,12-0,20гр/см3 , бусад нутгаар 0-4см цастай, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Галт сумдын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байв.