Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 17,1-22,5 градус, бусад нутгаар 12,0-17,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 5,4-11,2 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 23-39 градус, өдөртөө 17-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-30 градус, өдөртөө 16-19 градус хүйтэн байсан бол хугацааны дунд үеэс дулаарч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 17-30 градус, өдөртөө 4-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-20 градус, өдөртөө 1-15 градус хүйтэн байв.
Тунадас: 24-нд нийт нутгаар 0,0-4,7мм, 23-нд Рэнчинлхүмбэд 0,2мм, 28-нд Цагааннуурт 0,9мм, 25, 26, 30, 31-нд зарим нутгаар 0,0-1,3мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Шинэ-Идэр, Ханх сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Хугацааны эхээр баруунаас 1-10м/с, бусад хугацаанд 2-14м/с, зарим нутгаар үе үе 12-20м/с хүрч ширүүсэн явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын сүүлчийн 10 хоногт багуудад тодорхойлсон цасны явуул судалгааны хэмжилтээр цасан бүрхүүлийн дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Ханх, Баянзүрх, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Жаргалант, Галт сумдын нутгаар 1-9 см, зарим багийн нутгаар 10-17см, нягт нь 0,12-0,24гр/см3, Баянзүрх сумын Хайс 2-р багт 20-28см, нягт нь 0,20гр/см3, Хатгал, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Тариалан, Түнэл сумдын нутгаар 1-8см, нягт нь 0,11-0,14гр/см3, бусад нутгаар 1-4см цастай, Шинэ-Идэр сумын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байна.