Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 20,1-29,0 градус, бусад нутгаар 11,6-20,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3,6-10,3 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 28-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байсан бол 12-нд болон хугацааны сүүлчээр Дархадын хотгороор 28-33 градус, өдөртөө 20-25 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2 градус дулаанаас 8 градус хүйтэн байв.
Тунадас: 11, 12, 14-нд зарим нутгаар 0,0-3,0мм, 13-нд Цэцэрлэг, Баянзүрх 0,0-1,0мм, 16, 17-нд Цагааннуурт 0,0-0,9мм, 20-нд Рэнчинлхүмбэ, Цагааннуурт 0,0-0,3мм цас оров. (2 дугаар зураг) Цас орсон сумдын тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Тариалан, Рэнчинлхүмбэ, Хатгал, Арбулаг сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Баруунаас 1-12м/с, 12-нд ихэнх, 11, 15, 16, 17-нд зарим нутгаар түр зуур 12-22м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 1 дүгээр сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-13см, нягт нь 0,12-0,14гр/см3, Цагааннуур, Баянзүрх, Цэцэрлэг, Тариалан сумын нутгаар 5-9см, нягт нь 0,10-0,20гр/см3, бусад нутгаар 0-4см цастай, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.