Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


2020 оны 5 дугаар сарын сүүлийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар 6.9-10.0 градус, бусад нутгаар 10.1-13.0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Ханх суманд олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө 23-30 градус хүрч халсан бол 28, 29-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 6-11 градус дулаан байв. 30-аас нийт нутгаар бага зэрэг дулаарсан.
Тунадас: 27, 28, 29-нд нийт, 25, 30, 31-нд ихэнх нутгаар бусад хугацаанд зарим газраар 0.0-14.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо, цас, нойтон цас, оров.
28-нд Бүрэнтогтох, Рашаант, Шинэ-Идэр сумдад 12.0-14.0 мм тунадас орж нутгийн баруун ба хойд хэсгээр 0-6 см, 29-нд 3-13 см зузаан цастай (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад Баянзүрх, Рашаант, Шинэ-Идэр, Арбулаг, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунджаас ахиу, Хатгал, Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ханх сумдад дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим тунадас орсон.
Салхи: Салхи их төлөв баруун хойноос 7-14 м/с, 29, 30-нд 5-10 м/с байсан бол 27-нд ихэнх, бусад хугацаанд зарим нутгаар түр зуур 11-22 м/с нөөлөг болон хүчтэй салхи, явган шороон шуурга шуурсан.
Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 25-ны байдлаар Улаан-Уул, Баянзүрх, Цагаан-Уул, Төмөрбулаг, Тариалан, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунд, Арбулаг сумын ажиглалтын талбайд ургамал цухуйгаагүй бусад нутгаар ургалтын байдал сайн байгаа хэдий ч салхи шуурга ихтэй, хүйтэн байгаагийн улмаас ургалт удааширч (3 дугаар зураг) байна.
ХАА-н үйлдвэрлэлд хаврын хагалгаа хийх, үр суулгах, төмс, хүнсний ногоо тариалах, уринш боловсруулах ажил хийгдэж байгаа бол мал аж ахуйд бод мал төллөх, хөөвөр хялгас авах ажил үргэлжилж Тариалан, Түнэл, Цэцэрлэг, Төмөрбулаг, Цагаан-Уул сумдад 27779 толгой мал хорогдсон байна.