Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Цэцэрлэг сумын нутгаар 26,1-33,0 градус, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр 20,1-26,0 градус, бусад нутгаар 14,1-20,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Мөрөн, Ханх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,4-6,5 градусаар хүйтэн байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө 31-41 градус, өдөртөө 22-32 градус хүйтэн, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 25-36 градус, өдөртөө 14-24 градус, бусад нутгаар шөнөдөө 16-27 градус, өдөртөө 5-17 градус хүйтэн байв.
Тунадас: 10 хоногийн дунд үе, эцсээр зарим нутгаар 0,0-1,0мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган сумын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 10 хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар 3-12м/с, зарим нутгаар түр зуур 12-15м/с хүрч ширүүссэн. Бусад хугацаанд нийт нутгаар 1-9м/с салхитай байв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-15см, нягт нь 0,12-0,14гр/см3, Цэцэрлэг, Баянзүрх, Цагааннуур, Эрдэнэбулган, Тариалан сумдын нутгаар 4-9см, нягт нь 0,07-0,27гр/см3, бусад нутгаар 0-3см цастай, Мөрөн, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Галт сумдын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байна.