Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон зүүн хойд хэсэг мөн Жаргалант сумын нутгаар 22,1-32,4 градус, бусад нутгаар 14,2-22,1 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нутгийн төв болон өмнөд хагаст олон жилийн дунджаас 1,4-3,1 градусаар дулаан, нутгийн баруун, баруун хойд болон зүүн хагас мөн Жаргалант орчмоор дунджаас 1,1-2,8 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 30-38 градус, өдөртөө 19-29 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-27 градус, өдөртөө 9-18 градус хүйтэн байсан бол хугацааны дунд үеэс хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-27 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 25-32 градус, өдөртөө 16-22 градус, бусад нутгаар шөнөдөө 15-25 градус, өдөртөө 4-14 градус хүйтэн байв.
Тунадас: Энэ 10 хоногт ихэнх нутгаар цас ороогүй. 11, 12-нд зарим газраар 0,0-0,5мм, 16-нд Цэцэрлэгт 0,0мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 1-12м/с, зарим нутгаар үе үе 11-17м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-14см, нягт нь 0,12-0,14гр/см3, Цэцэрлэг, Баянзүрх, Цагааннуур, Эрдэнэбулган, Тариалан сумдын нутгаар 4-9см, нягт нь 0,07-0,25гр/см3, бусад нутгаар 0-3см цастай, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Галт сумдын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байна.