Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун, баруун хойд болон зүүн хойд хэсгээр 5,1-9,9 градус хүйтэн, бусад нутгаар 1,1-5,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Цагаан-Үүр сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,8-4,9 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байсан бол хугацааны сүүлээр өдөртөө дулаарч нутгийн баруун ба хойд хэсгээр өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байлаа.
Тунадас: 4, 5, 6-нд зарим газраар 0.0-2.3мм цас орлоо. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур, Баянзүрх, Арбулаг сумдын нутгаар дунджаас ахиу, Цэцэрлэг сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 1, 5, 6, 7-нд баруунаас 7-12м/с, зарим нутгаар үе үе 12-22м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 7-12м/с салхитай байв.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 10-ны байдлаар Цагаан-Үүр, Баянзүрх сумдын нутгаар 5-6см, Цэцэрлэг, Цагааннуур сумдын нутгаар 0-1см цастай. Бусад нутгаар цасгүй байна.