Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн төв болон Ханх сумын нутгаар 11,3-14,5 градус хүйтэн, бусад нутгаар 14,6-18,6 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу Цагаан-Уул, Шинэ-Идэр, Тариалан, Рашаант сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2-2,9 градусаар хүйтэн, Дархадын хотгор болон Баянзүрх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Мөрөн сумдын нутгаар дунджаас 1,2-4,8 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн баруун ба хойд хэсэг, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 26-32 градус, өдөртөө 13-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-24 градус, өдөртөө 6-14 градус хүйтэн байв. 25, 26-нд нийт нутгаар хүйтний эрч суларч нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байв.
Тунадас: 24, 25, 26-нд ихэнх нутгаар 0,0-2,4мм, бусад хугацаанд зарим нутгаар 0,0-0,3мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Улаан-Уул, Алаг-Эрдэнэ, Мөрөн, Төмөрбулаг, Жаргалант, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Рашаант сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: 21, 22-нд баруунаас 4-9м/с, зарим нутгаар үе үе 10-12м/с хүрч ширүүсэв. Бусад хугацаанд баруунаас 0-7м/с салхитай байв.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 30-ны байдлаар цасны дундаж зузаан Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр сумдын нутгаар 10-15см, нягт нь 0,11-0,13гр/см3, Цэцэрлэг, Баянзүрх, Ханх сумдын нутгаар 5-6см, нягт нь 0,05-0,20гр/см3, бусад нутгаар 1-4см цастай, Мөрөн, Төмөрбулаг, Галт сумдын төвөөр цасгүй (3 дугаар зураг) байна.