Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор болон Баянзүрх, Цагаан-Үүр сумдын нутгаар 10,1-14,8 градус хүйтэн, бусад нутгаар 5,1-10,0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,9-6,8 градусаар дулаан байлаа.
Арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 6-20 градус хүйтэн, өдөртөө 9 градус хүйтнээс 6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-14 градус хүйтэн, өдөртөө 0-6 градус дулаан байсан бол хугацааны эцсээр нийт нутгаар эрс хүйтэрч шөнөдөө 18-31 градус хүйтэн, өдөртөө 6-22 градус хүйтэн байлаа.
Тунадас: 11-нд Рэнчинлхүмбэ, Цагааннуурт 0.0-0.3мм, 14-нд Ханхад 0,0мм, 16, 19-нд зарим, 17, 18-нд ихэнх нутгаар 0,0-3,0мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Рэнчинлхүмбэ, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар дунджаас ахиу, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Тариалан сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Хугацааны эхэн болон сүүлээр баруунаас 5-10м/с, зарим нутгаар үе үе 12-15м/с хүрч ширүүсэв. Бусад хугацаанд баруунаас 3-8м/с салхитай байв.
Цасан бүрхүүл: 11 дүгээр сарын 20-ны байдлаар цасны дундаж зузаан Ханх, Цагаан-Үүр, Баянзүрх сумдын нутгаар 5-6см, нягт нь 0,14-0,18гр/см3 . Нутгийн төв болон зүүн өмнө хэсгээр цасгүй, бусад нутгаар 0-4см цасан бүрхүүлтэй (3 дугаар зураг) байна.