Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун, баруун хойд болон зүүн хойд хэсгээр 3,1-7,9 градус хүйтэн, бусад нутгаар 3,0 градус хүйтнээс 1,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Цагаан-Үүр сумын нутгаар олон жилийн дунджаас 1,9 градусаар хүйтэн, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,1-4,0 градусаар дулаан байлаа.
Хугацааны дунд үеэр нийт нутгаар эрс хүйтэрч шөнөдөө 10-19 градус хүйтэн, өдөртөө 8 градус хүйтнээс 8 градус дулаан байв. Бусад хугацаанд нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-12 градус дулаан байлаа.
Тунадас: 25, 30-нд ихэнх нутгаар 0,0-4,0мм, 26-нд Тариаланд 1,0мм, 31-нд Шинэ-Идэр, Цагаан-Уулд 0,2-0,3мм цас оров. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Баянзүрх, Цагаан-Уул сумдын нутгаар дунджаас ахиу, Ханх, Цагаан-Үүр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 25, 30, 31-нд баруунаас 8-13м/с, үе үе секундэд 12-19м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 3-8м/с байв.
Цасан бүрхүүл: 10 дугаар сарын 31-ний байдлаар Цагаан-Үүр сумын нутгаар 6см, Баянзүрх, Цэцэрлэг, Ханх сумдын нутгаар 0-1см цастай. Бусад нутгаар цасгүй байна.