Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 9,9-13,0 градус, бусад нутгаар 13,1-16,5 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,5-4,2 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-11 градус, өдөртөө 18-24 градус дулаан байв. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүслээ.
Тунадас: 2-нд Эрдэнэбулган, Түнэлд 0,0-0,3мм, 3-нд Мөрөн, Рэнчинлхүмбэд 0,0-0,4 мм, 4, 5, 6, 9, 10-нд зарим газраар 0,0-13,0мм, 8-нд ихэнх нутгаар 0,3-19,0 мм бороо оров. Зарим нутгаар дуу цахилгаантай. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орлоо.
Салхи: Хугацааны эхээр ихэнх нутгаар тогтуун байсан бол 2-р хагаст их төлөв баруун өмнөөс 12-13м/с, зарим нутгаар үе үе 12-17м/с хүрч ширүүслээ.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 9 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгаар сайн (3 дугаар зураг) байна.
МАА-н үйлдвэрлэлд сааль сүү, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байгаа бол газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо хураах, үр тариа шууд болон ангилан хураах ажил хийгдэж байна.