Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун, баруун хойд хэсгээр 1,2-4,5 градус, бусад нутгаар 4,6-8,9 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нутгийн өмнөд хэсэг болон Ханх, Цагааннуур орчмоор олон жилийн дунджаас 1,2-2,4 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Нийт нутгаар хугацааны эхэнд шөнөдөө 4 градус хүйтнээс 6 градус дулаан, өдөртөө 15-21 градус дулаан байсан бол 26-наас эрс сэрүүсэж шөнөдөө 0-10 градус хүйтэн, өдөртөө 7-17 градус дулаан байлаа.
Тунадас: 24, 30-нд зарим, 25-нд ихэнх нутгаар 0,0-3,0мм хур тунадас орлоо. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Баянзүрх сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: 25-нд ихэнх нутгаар баруунаас 5-10м/с, үе үе секундэд 12-20 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурав. Бусад хугацаанд баруунаас 1-12 м/с байв.
МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байгаа бол газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо хураах, үр тариа шууд болон ангилан хураах ажил үргэлжилж байна.