Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын эхний арав хоногийн тойм


2020 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 11,6-14,5 градус, бусад нутгаар 14,6-17,1 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Баянзүрх, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2-2,0 градусаар сэрүүн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 3-11 градус, өдөртөө 11-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-24 градус дулаан байлаа.
Тунадас: 1, 4, 5, 6-нд нийт нутгаар 0,0-31,0мм, бусад хугацаанд зарим нутгаар 0,0-23,0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо орлоо. Хамгийн их нь 1-нд Арбулагт 31,0мм, усархаг аадар бороо орсон (2 дугаар зураг) ба олон жилийн дундажтай харьцуулахад Ханх, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орлоо.
Салхи: Их төлөв баруунаас 1-12м/с, зарим нутгаар борооны өмнө түр зуур 12-16м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгаар сайн (3 дугаар зураг) байна.
МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлуулах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий зарим газраар бордоо цацах ажил хийгдэж байна.