Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 10,1-12,5 градус, бусад нутгаар 12,6-14,6 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Арбулаг, Алаг-Эрдэнэ орчмоор олон жилийн дунджаас 1,2-2,2 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 2-8 градус, өдөртөө 13-19 градус, бусад нутгаар шөнөдөө 5-13 градус, өдөртөө 17-25 градус дулаан байв. 27-ноос өдөртөө нийт нутгаар сэрүүслээ.
Тунадас: 21, 26, 29-нд нийт нутгаар 7,6-33,7мм, 27, 30, 31-нд ихэнх нутгаар 3,8-26,0 мм бусад хугацаанд зарим газраар 0,0-10,0мм бороо орлоо. 21, 26-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орсон (2 дугаар зураг) ба олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орлоо.
Салхи: Нийт нутгаар 1-11м/с салхитай, 21, 23, 26, 27-нд зарим газраар, 28, 29-нд Жаргалантад түр зуур 12-21м/с хүрч ширүүсэв.
8 дугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр 4,1-8,0 ц/га, бусад нутгаар 0,4-4,0 ц/га байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгаар сайн (3 дугаар зураг) байна.
МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлуулах ажил хийгдэж байгаа бол газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо хураах ажил үргэлжилж байна.