Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 12,2-14,5 градус, бусад нутгаар 14,6-16,5 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нутгийн баруун өмнө болон өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-3,2 градусаар дулаан байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 3-10 градус, өдөртөө 16-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-26 градус дулаан байсан бол 16-нд нийт нутгаар өдөртөө сэрүүсч 13-18 градус дулаан байлаа.
Тунадас: 11, 14, 17, 20-нд ихэнх нутгаар 0,0-52,0мм, 12, 13, 15, 18, 19-нд зарим газраар 0,0-12,0 мм, 16-нд нийт нутгаар 0,0-27,0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо орлоо. Хамгийн их нь 11-нд Шинэ-Идэрт 52,0мм дуу цахилгаантай усархаг аадар бороо орсон (2 дугаар зураг) ба олон жилийн дундажтай харьцуулахад Хатгал, Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Төмөрбулаг сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орлоо.
Салхи: Ихэнх хугацаанд зүүнээс 1-12м/с, зарим нутгаар борооны өмнө түр зуур 12-14м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар сайн (3 дугаар зураг) байна.
МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлуулах ажил хийгдэж байгаа бол төмс, хүнсний ногоо хураах ажил хийгдэж эхэлсэн байна.