Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын эхний арав хоногийн тойм


2020 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг Цагаан-Үүр сумын нутгаар 6.9-11.7 градус, бусад нутгаар 12.2-17.4 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Ренчинлхүмбэ, Баянзүрх, Хатгал, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Арбулаг, Улаан-Уул, Цагаан-Уул, Цагааннуур сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -4 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-18 градус дулаан бусад нутгаар шөнөдөө 3-11 градус, өдөртөө 16-24 градус дулаан байлаа.7-ны өдөр нийт нутгаар сэрүүн өнжив.
Тунадас: 4, 5, 6, 8-нд ихэнх нутгаар 0.4-11.8 мм дуу цахилгаантай аадар бороо, бусад хугацаанд зарим газраар 0,1-11,6 мм бороо орсон (2 дугаар зураг) ба олон жилийн дундажтай харьцуулахад Баянзүрх, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Арбулаг, Цагаан-Уул, Цагааннуур сумдын нутгаар дунджаас ахиу, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Рашаант, Их-Уул, Төмөрбулаг, Түнэл, Ханх, Чандмань-Өндөр сумдад дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим тунадас орсон.
Салхи: 5-нд нийт нутгаар 1-8 м/с бусад хугацаанд ихэнх нутгаар 4-16м/с, зарим үед 14-23 м/с хүрч ширүүсэв.
Бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 10-ны байдлаар Улаан-Уул, Цагаан-Уул, Төмөрбулаг, Тариалан, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Хатгал, Арбулаг, Их-Уул, Цагааннуур сумдын нутгаар дунд, бусад нутгаар ургалтын байдал сайн байгаа хэдий ч салхи шуурга ихтэй, хүйтэн байгаагийн улмаас ургалт удааширч зарим нутгаар ургамлын ургалт буурсан (3 дугаар зураг) байна.
МАА-н үйлдвэрлэлд ноос хяргаж байгаа бол газар тариалан бүхий зарим нутгаар үр тариа суулгах ажил хийгдэж байна.