Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын эхний арав хоногийн тойм


2020 оны 03 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, Цэцэрлэг, Жаргалант, Арбулаг орчмоор 15,2-18,7 градус, бусад нутгаар 9,0-14,4 градус хүйтэн /1 дүгээр зураг/ байлаа. Мөрөн, Тариалан, Эрдэнэбулган, Хатгал, Рашаант, Шинэ-Идэр, Жаргалант, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдын нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-ийн орчим, бусад нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-аас 1,1-3,5 градус дулаан байв.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 18-27 градус, өдөртөө 9-16 градус, бусад нутгаар шөнөдөө 9-20 градус, өдөртөө 0-9 градус хүйтэн байсан бол 10-нд нийт нутгаар дулаарсан байна.
Тунадас: 1, 7, 8-нд ихэнх нутгаар 0,0-4,0 мм, 2-нд зарим нутгаар 0,0-2,0 мм, 3-нд Баянзүрх, 9-нд Баянзүрх, 10-нд Цэцэрлэг сумын нутгаар 0,0 мм цас орсон байна.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар 1-15 м/с, зарим нутгаар түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2020 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Тариалан, Их-Уул, Цагаан-Уул сумдын нутагт цасны нягт 0,09-0,30 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”ын нөхцөл бүрдсэн бол Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Улаан-Уул, Эрдэнэбулган сумын хэд хэдэн багт 0,11-0,16 г/см3 нягтарч хатуурсан зузаан цастай “цагаанаар зудархуу” мөн эдгээр сумдын нутгаар ажиглалтын талбайд цасны дундаж зузаан 13-28 см байна. Мөрөн, Төмөрбулаг сумын ажиглалтын талбай болон сумын төв орчимд цасгүй бусад нутгаар ажиглалтын талбайд 1-12 см цасан бүрхүүлтэй /3 дугаар зураг/ байна.
3 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Тариалан, Ренчинлхүмбэ, Хатгал, Цэцэрлэг, Рашаант, Жаргалант, Арбулаг, Бүрэнтогтох, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Улаан- Уул, Цагаан-Уул сумдын нутагт 6-7850 мянган мал хоргодож, цас ихтэй сумдын нутгаар мал хоргодох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэрэг хүндрэл гарч мал хаваржилт хүндэрч эхлээд байна. Зудтай буюу зудархуу сумдад нягтарч хатуурсан зузаан цасны улмаас малын бэлчээрлэлт саатсан байна.