Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун ба хойд хэсэг, Жаргалант орчмоор 6,1-11,4 градус хүйтэн, бусад нутгаар 0,2-6,0 градус хүйтэн /1 дүгээр зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар дунджаас 1,1-2,6 градусаар хүйтэн, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг сумдын нутгаар болон нутгийн зүүн хэсгээр дунджаас 1,1-2,7 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Арав хоногийн эхээр дулаарч нутгийн баруун ба хойд хэсэг, Жаргалант орчмоор шөнөдөө 8-15 градус хүйтэн, өдөртөө 1-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-8 градус хүйтэн, өдөртөө 5-16 градус дулаан байсан бол 24-нөөс хүйтэрч нутгийн баруун ба хойд хэсэг, Жаргалант орчмоор шөнөдөө 17-29 градус, өдөртөө 10 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 9 градус дулаан байлаа. 25-ны өдөр нийт нутгаар 5-14 градус хүйтэн өнжив.
Тунадас: 24-нд ихэнх нутгаар 0,0-4,0 мм, 25-нд нутгийн зүүн хойд хагаст 0,0-2,0 мм, 29-нд Цагаан-Уулд 1,0 мм, 30-нд зарим газраар 0,0-0,2 мм цас / 2 дугаар зураг/ орлоо.
Салхи: Хугацааны дунд үеэр нийт нутгаар баруун хойноос 4-19 м/с, зарим үед түр зуур 14-20 м/с хүрч ширүүсэн явган цасан болон шороон шуурга шуурав. Бусад хугацаанд их төлөв баруунаас 1-11 м/с салхитай, зарим нутгаар түр зуур 11-17 м/с хүрч ширүүслээ.
Цасан бүрхүүл: 2020 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар Цэцэрлэг, Жаргалант, Галт сумдын төвөөр цасны дундаж зузаан 0-13 см, нягт нь 0,19-0,22 г/см3, зарим багийн нутгаар 20 см-с зузаан, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Хатгал, Ханх, Цагаан-Уул сумдын нутгаар 0-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна.