Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 5,1-11,4 градус хүйтэн, бусад нутгаар 5,0 градус хүйтнээс 0,3 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас 2,6-8,1 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 20-28 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байсан бол хугацааны сүүлчээр дулаарч нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 10-22 градус хүйтэн, өдөртөө 5-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-10 градус хүйтэн, өдөртөө 5-16 градус дулаан байв.
Тунадас: 11, 19-нд зарим нутгаар 0,0-0,5 мм, 17-нд Цагааннуурт 0,8 мм цас орсон / 2 дугаар зураг/ байна.
Салхи: Ихэнх хугацаанд 1-16 м/с, 17-нд ихэнх нутгаар түр зуур 12-20 м/с, бусад хугацаанд зарим нутгаар үе үе 11-16 м/с хүрч явган шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2020 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар Цэцэрлэг, Жаргалант, Галтад 20 см-с зузаан, нягт нь 0,14-0,22 г/см3 , Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдын нутгаар 6-20 см, нягт нь 0,11-0,28 г/см3 ,Рашаант, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр сумдын нутгаар 0-5 см цастай, бусад нутгаар цасгүй /3 дугаар зураг/ байна.