Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын эхний арав хоногийн тойм


2020 оны 02 дугаар сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Эрдэнэбулган орчмоор 23,4-28,1 градус, бусад нутгаар 9,2-22,7 градус хүйтэн /1 дүгээр зураг/ байлаа. Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Жаргалант, Тариалан, Их-Уул сумдын нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-ийн орчим, бусад нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-аас 2,4-7,5 градус дулаан байв.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 28-38 градус, өдөртөө 17-28 градус, бусад нутгаар шөнөдөө 19-28 градус, өдөртөө 6-15 градус хүйтэн байсан бол 10 хоногийн дунд үеэр нийт нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 20-30 градус, өдөртөө 10-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-18 градус, өдөртөө 4 градус хүйтнээс 6 градус дулаан байв.
Тунадас: 2-нд Ренчинлхүмбэ, Цагааннуур орчмоор 0.4-0.9 мм цас оров.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар 4-9 м/с. 10 хоногийн эхээр зарим нутгаар 12-14 м/с хүрч явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутагт цасны нягт 0,08-0,28 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”ын нөхцөл бүрдсэн бол Их-Уул сумаар 0,16 г/см3 нягтарч хатуурсан зузаан цастай “цагаанаар зудархуу” мөн эдгээр сумдын нутгаар ажиглалтын талбайд цасны дундаж зузаан 10-18 см байна. Бусад нутгаар ажиглалтын талбайд 0-10 см цасан бүрхүүлтэй, Ханх, Мөрөн, Арбулаг, Төмөрбулаг сумын төвөөр цасгүй /2 дугаар зураг/ байна.