Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын сүүлчийн арав хоног


2020 оны 02 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, Цэцэрлэг, Жаргалант орчмоор 17,6-20,0 градус, бусад нутгаар 9,8-16,1 градус хүйтэн /1 дүгээр зураг/ байлаа. Жаргалант, Шинэ-Идэр, Галт сумдын нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-ийн орчим, бусад нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-аас 1,3-5,8 градус дулаан байв.
Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 15-32 градус, өдөртөө 4-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-28 градус, өдөртөө 0-9 градус хүйтэн байсан бол 24-нд шөнөдөө ихэнх нутгаар дулаарсан. 26-27-нд шилжих шөнө нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 21-31 градус, өдөртөө 5-21 градус, 22, 23, 29-ний өдрүүдэд нийт нутгаар дулаарсан байна.
Тунадас: 23-нд Хатгал, Улаан-Уул сумын нутгаар 0,0 мм, 24-нд нийт нутгаар 0,1-5,0 мм, 25-нд ихэнх нутгаар 0,0-0,9 мм, 26-нд Мөрөн, Ханх сумын нутгаар 0,2-0,6 мм, 28 зарим нутгаар 0,0-1,1 мм, 29-нд зарим нутгаар 0,0-0,5 мм цас оров. Нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу Эрдэнэбулган сумын нутгаар дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи: Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар 0-9 м/с, бусад хугацаанд салхи их төлөв баруунаас 1-12 м/с хүрч, 21-нд Хатгал, Шинэ-Идэр, 22-нд Хатгал, 28, 29-нд зарим нутгаар түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэн явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2020 оны 02 дугаар сарын 29-ний байдлаар Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутагт цасны нягт 0,17-0,30 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”ын нөхцөл бүрдсэн бол Тариалан, Их-Уул, Цагаан-Уул, Төмөрбулаг, Рашаант сумын хэд хэдэн багт 0,13-0,16 г/см3 нягтарч хатуурсан зузаан цастай “цагаанаар зудархуу” мөн эдгээр сумдын нутгаар ажиглалтын талбайд цасны дундаж зузаан 15-28 см байна. Бусад нутгаар ажиглалтын талбайд 1-13 см цасан бүрхүүлтэй /3 дугаар зураг/ байна.
2 дугаар сарын байдлаар Мөрөн, Тариалан, Хатгал, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Рашаант, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул сумдын нутагт 28-9700 мянган мал хоргодож, мал аж ахуйд бог мал төллөх, мал оторлох нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Зудтай буюу зудархуу сумдад нягтарч хатуурсан зузаан цасны улмаас малын бэлчээрлэлт саатсан байна.