Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, Цэцэрлэг, Цагаан-Үүр, Жаргалант орчмоор 19,9-23,1 градус, бусад нутгаар 12,4-18,2 градус хүйтэн /1 дүгээр зураг/ байлаа. Мөрөн, Тариалан, Их-Уул, Рашаант, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Улаан-Уул сумдын нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-ийн орчим, бусад нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-аас 2,2-4,7 градус дулаан байв.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 24-33 градус, өдөртөө 8-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байсан бол 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарч 1-7 градус дулаан байв.
Тунадас: 12-нд ихэнх нутгаар 0.0-7.0 мм, 13-нд зарим нутгаар 0.0-0.6 мм, 19-нд зарим нутгаар 0.0-1.0 мм, 20-нд зарим нутгаар 0.0-0.7 мм цас орсон.
Салхи: Ихэнх нутгаар 1-6 м/с, Хатгал, Шинэ-идэр, Баянзүрх, Жаргал, Төмөрбулаг, Тосонцэнгэл суманд 3-10 м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 2020 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутагт цасны нягт 0,16-0,25 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”ын нөхцөл бүрдсэн бол Их-Уул сумаар 0,12 г/см3 нягтарч хатуурсан зузаан цастай “цагаанаар зудархуу” мөн эдгээр сумдын нутгаар ажиглалтын талбайд цасны дундаж зузаан 18-26 см байна. Бусад нутгаар ажиглалтын талбайд 1-14 см цасан бүрхүүлтэй, Ханх суманд цасгүй /3 дугаар зураг/ байна.