Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


2020 оны 01 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Дархадын хотгор, Баянзүрх, Цагаан-Үүр орчмоор 24,9-29,8 градус, бусад нутгаар 14,3-24,2 градус хүйтэн /1 дүгээр зураг/ байлаа. Хатгал, Цагаан-Үүр, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Улаан-Уул, Ханх, Цагаан-Уул, Чандмань-Өндөр, Цагааннуур сумдын нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-аас 3,1-5,8 градус дулаан бусад нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-ийн орчим байв.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-13 градус хүйтэн байв.
Тунадас: 29-нд Цэцэрлэг, Цагааннуур, 30-нд Цагаан-Үүр, Эрдэнэбулганд 0.0-0.7 мм /2 дугаар зураг/ цас оров.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар 1-12 м/с. 29-нд Хатгал, 30-нд Жаргалант, Төмөрбулагт үе үе 12-14 м/с хүрч явган цасан шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 2020 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутагт цасны нягт 0,10-0,24 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”ын нөхцөл бүрдсэн бол Их-Уул сумаар 0,18 г/см3 нягтарч хатуурсан зузаан цастай “цагаанаар зудархуу” мөн эдгээр сумдын нутгаар ажиглалтын талбайд цасны дундаж зузаан 11-18 см байна. Бусад нутгаар ажиглалтын талбайд 0-10 см цасан бүрхүүлтэй, Ханх сумын төвөөр цасгүй /3 дугаар зураг/ байна.