Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01дүгээр сарын эхний арав хоногийн тойм


2020 оны 01дүгээр сарын эхний арав хоногийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур Цагаан-Уул, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Түнэл, Тосонцэнгэл, Рашаант, Тариалан сумдын нутгаар 16,6-22,9 градус, Цагааннуур, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын нутгаар 29,7-32,2 градус хүйтэн бусад сумдын нутгаар 23,9-28,6 градус хүйтэн /1 дүгээр зураг/ байлаа.
Дархадын хотгороор шөнөдөө 32-40 градус, өдөртөө 25-31 градус, Идэр, Тэс, Бэлтэс, Эг, Үүрийн голуудын хөндийгөөр шөнөдөө 27-37 градус, өдөртөө 18-28 градус, бусад нутгаар шөнөдөө 18-28 градус, өдөртөө 8-24 градус хүйтэн байлаа.
Тунадас: 5-нд Цагаан-Уул, 9-нд Цагаан-нуурт 0.0мм цас оров.
Салхи: Нийт нутгаар 1-11м/с. 9-нд Шинэ-Идэрт түр зуур 13м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутагт цасны нягт 0,11-0,34 г/см3 хатуурсан зузаан цастайн улмаас “цагаан зуд”ын нөхцөл бүрдсэн бол Их-Уул суманд 0,22 г/см3 нягтарч хатуурсан зузаан цастай “цагаанаар зудархуу” мөн эдгээр сумдын нутгаар ажиглалтын талбайд цасны дундаж зузаан 11-18 см байна. Бусад нутгаар ажиглалтын талбайд 2-10 см цасан бүрхүүлтэй, Ханх сумын төвөөр цасгүй /2 дугаар зураг/ байна.