Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9 дүгээр сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур ихэнх нутгаар 5,3-9,0 градус, нутгийн зүүн өмнөд хэсгээр 9,1-12,7 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Хатгал, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Мөрөн сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,1-3,7 градусаар дулаан байлаа.
Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө хугацааны эхээр 5-13 градус, дунд болон эцсээр 15-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 7 градус дулаан, өдөртөө хугацааны эхээр 13-23 градус, эцсээр 20-25 градус дулаан байв.
Тунадас: 11-нд нийт нутгаар 0,0-15,0 мм, 12-нд ихэнх нутгаар 0,0-5,0 мм, 13-нд Рэнчинлхүмбэ, Жаргалант, Рашаантад 0,0-4,0 мм, 14-нд зарим газраар 0,0-2,0 мм, 15-нд Баянзүрх, Эрдэнэбулганд 0,0-0,2 мм, 18, 19-нд Эрдэнэбулганд 0,0 мм хур тунадас орсон /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн баруун болон хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон.
Салхины дундаж хурд 1-9 м/с, хугацааны эхээр Жаргалант, Шинэ-Идэрт 9-14 м/с, зарим нутгаар түр зуур 12-24 м/с хүрч ширүүсэв.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа