Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Арав хоногийн агаарын дундаж температур ихэнх нутгаар 11,6-15,5 градус, нутгийн зүүн өмнөд хэсгээр 15,6-19,1 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,4-4,9 градусаар дулаан байлаа.
21-нд болон хугацааны дунд үеэр сэрүүвтэр /зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрсэн/, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-8 градус дулаан, бусад хугацаанд нийт нутгаар 5-12 градус дулаан байв. Хугацааны эхэн болон дунд үеэр өдөртөө нийт нутгаар 15-25 градус дулаан, 28-наас ихэнх нутгаар өдөртөө халж нутгийн баруун болон хойд хэсгээр 20-26 градус, бусад нутгаар 26-32 градус дулаан байв.
Энэ арав хоногийн эхээр зарим нутгаар 0,0-8,7 мм, 25-нд Ханхад 1,0 мм, 26-нд Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ, Ханхад 0,0-0,4 мм, 29-нд Хатгалд 0,6 мм, 30-нд Тариалан, Эрдэнэбулганд 0,0-0,3 мм дуу цахилгаантай бороо, бороо орсон /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Шинэ-Идэр сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхины дундаж хурд их төлөв баруунаасаа 1-11 м/с, 22-нд Баянзүрхэд 12 м/с, 24, 25-нд зарим нутгаар түр зуур 12-14 м/с, 28-нд Цагаан-Үүрт 12 м/с, 30-нд Цэцэрлэгт 15 м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байна.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа