Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Арав хоногийн агаарын дундаж температур ихэнх нутгаар 10,6-14,2 градус, нутгийн зүүн өмнөд хэсгээр 14,3-17,8 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байлаа.
Температур: 11-нд шөнөдөө 8-16 градус дулаан, 12-ноос сэрүүсч нутгийн баруун ба хойд хэсгээр 0 градус хүйтнээс 6 градус дулаан бусад нутгаар 4-10 градус дулаан 17-ноос нийт нутгаар дулаарч нутгийн баруун ба хойд хэсгээр 1-11 градус бусад нутгаар 4-12 градус дулаан байв. Өдөртөө нутгийн баруун ба хойд хэсгээр13-20 градус бусад нутгаар 18-26 градус дулаан байв.
Тунадас: 19-нд нийт нутгаар 2,0-22,0 мм, 11, 13, 17, 18, 20-нд ихэнх нутгаар 0,0-14,0 мм бусад хугацаанд зарим нутгаар 0,0-4,0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Шинэ-Идэр, Ханх, Цагааннуур сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Рашаант, Тариалан, Жаргалант, Галт, Улаан-Уул, Цагаан-Уул сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон.
Салхины дундаж хурд 1-4 м/с,11, 14, 17, 19, 20-нд зарим нутгаар түр зуур 11-16 м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Б.Маамаа