Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Арав хоногийн агаарын дундаж температур ихэнх нутгаар 12,6-16,0 градус, нутгийн зүүн өмнөд хэсгээр 16,1-19,4 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу Эрдэнэбулган, Рашаант, Баянзүрх, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,1-1,6 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 4-11 градус, өдөртөө 14-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-26 градус дулаан байв. 23, 31-нд өдөртөө ихэнх нутгаар 23-30 градус хүрч халсан бол 28, 29-нд нийт нутгаар сэрүүслээ.
21, 22, 23, 26-нд зарим нутгаар 0,0-34,8 мм, 24, 27-нд ихэнх нутгаар 0,6-32,8 мм, 25-нд Цагааннуураас бусад сумдын нутгаар 0,0-18,0 мм, 28-нд Цэцэрлэг, Цагаан-Уулаас бусад сумдын нутгаар 0,3-24,0 мм, 29-нд нийт нутгаар 0,6-23,0 мм, 30-нд Ханхад 1,0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Ханх, Арбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Эрдэнэбулган сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи их төлөв өмнөөс 2-12 м/с, зарим нутгаар борооны өмнө түр зуур 11-16 м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгаар сайн байна.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа