Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн тойм


2019 оны 7дугаар сарын дунд арав хоногийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 13,0-17,0 градус, бусад нутгаар 17,1-22,0 градус дулаан /1 дүгээр зураг/ байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байв. Хугацааны дунд үеэр нийт нутгаар өдөртөө сэрүүсч 18-23 градус дулаан байв.
Арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар 0,1-53,5 мм бороо, бусад хугацаанд зарим газраар 0,0-24,0 мм түр зуурын дуу цахилгаантай бороо орсон.
Энэ арав хоногийн хур тунадасны нийлбэр нь нутгийн баруун болон хойд хэсгээр 14,4-47,0 мм, бусад нутгаар 47,1-89,4 мм /2 дугаар зураг/.
Салхины дундаж хурд 3-8 м/с, 10 хоногийн эхээр болон сүүлчээр ихэнх нутгаар 12-17 м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал бүх нутгаар сайн байна.