Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


2019 оны 6 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм
Хугацааны эхний хагаст нийт нутгаар халж нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 4-10 градус, өдөртөө 17-24 градус бусад нутгаар шөнөдөө 4-10 гардус, өдөртөө 22-30 градус дулаан байсан бол 25-наас сэрүүсч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус , өдөртөө 11-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-12 градус, өдөртөө 16-25 градус дулаан байлаа. /1 дүгээр зураг/
Хур тунадас 21, 25, 28, 29-нд ихэнх нутгаар 0,6-30,8 мм, 22, 24, 27-нд нийт нутгаар 0,5-32,8 мм, бусад хугацаанд зарим газраар 0,0-28,2 мм бороо орлоо. Зарим үед дуу цахилгаантай байв. Энэ арав хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Их-Уул, Чандмань-Өндөр сумдын нутгаар 29,2-49,1 мм орсон байна. /2 дугаар зураг/
Салхи 23, 28, 29-нд ихэнх нутгаар 1-7 м/с, бусад хугацаанд 4-12 м/с салхитай зарим нутгаар түр зуур 12-18 м/с хүрч ширүүссэн.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал бүх нутгаар сайн байна.