Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 4 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон баруун хойд хэсгээр 1,7 градус хүйтнээс 1,0 градус дулаан, бусад нутгаар 1,1-4,6 градус дулаан /1 дүгээр зураг/ буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,7-5,3 градусаар дулаан байлаа.
Шөнөдөө хугацааны эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 8 градус хүйтнээс 2 градус дулаан, хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр 8-15 градус, бусад нутгаар 1-7 градус хүйтэн байлаа. Өдөртөө 10 хоногийн эхээр нийт нутгаар дулаарч 6-18 градус дулаан, хугацааны дунд болон эцсээр сэрүүсч 3 градус хүйтнээс 13 градус дулаан байлаа.
Арав хоногийн дунд үеэр нийт нутгаар 0,0-13,1 мм хур тунадас орсон /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган сумын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон. 4 дүгээр сарын 11-ний байдлаар зарим нутгаар цасан бүрхүүлтэй байлаа.
Салхины дундаж хурд 2-9 м/с, 10 хоногийн эхээр ихэнх нутгаар 12-20 м/с, дунд үеэр зарим нутгаар 12-15 м/с хүрч ширүүссэн.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа