Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-08-21 04:46:30

Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн төв болон зүүн хэсгээр 3,1-8,0 градус, бусад нутгаар 8,1-13,9 градус хүйтэн /1 дүгээр зураг/ буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3,8-9,2 градусаар дулаан байлаа.

Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байв. 8-нд нийт нутгаар бага зэрэг хүйтэрсэн. 

Энэ арав хоногт 7-нд Улаан-Уулд 0,3 мм, 8-нд ихэнх нутгаар 0,0-5,0 мм цас орсон бол Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар ороогүй /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага орсон байна.

Салхи баруунаасаа 2-7 м/с, 10-нд ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар үе үе 12-15 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурсан.  

3 дугаар сарын 10-ны байдлаар цасны зузаан Улаан-Уул, Хатгал сумдын нутгаар 9-11 см, цасны нягт 0,21 гр/см3, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Жаргалант, Рашаант сумдын нутгаар 1-4 см цастай, бусад нутгаар цасгүй /3 дугаар зураг/ байна.

              

Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн тойм 2019-08-12 1970-01-01 22
2019 оны 7 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм 2019-08-02 1970-01-01 20
2019 оны 7 дугаар сарын дунд арав хоногийн тойм 2019-07-22 1970-01-01 37
2019 оны 6 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм 2019-07-13 1970-01-01 18
2019 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн тойм 2019-06-21 1970-01-01 33
2019 оны 6 дугаар сарын эхний арав хоногийн тойм 2019-06-13 1970-01-01 71
2019 оны 5 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм 2019-06-04 1970-01-01 41
2019 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн тойм 2019-05-21 1970-01-01 49
2019 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн тойм 2019-05-14 1970-01-01 55
2019 оны 4 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм 2019-05-08 1970-01-01 33
2019 оны 4 дүгээр сарын дунд арав хоногийн тойм 2019-04-23 1970-01-01 44
2019 оны 4 дүгээр сарын эхний арав хоногийн тойм 2019-04-16 1970-01-01 36
2019 оны 3 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм 2019-04-03 1970-01-01 36
2019 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн тойм 2019-03-22 1970-01-01 43