Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон зүүн хойд хэсэг мөн Жаргалант орчмоор 16,1-24,1 градус, бусад нутгаар 8,7-16,0 градус хүйтэн /1 дүгээр зураг/ буюу Цэцэрлэг, Ханх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар дунджаас 1,4-7,7 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 19-31 градус, бусад нутгаар 9-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр 8-23 градус, бусад нутгаар 1-15 градус хүйтэн байв. 6-нд нийт нутгаар хүйтэн байсан бол 8-нд эрс дулаарсан.
Тунадас: Энэ арав хоногт ихэнх нутгаар цас ороогүй, 8-нд Цэцэрлэгт 0,2мм, 9-нд зарим нутгаар 0,0-2,0 мм цас оров. /2 дугаар зураг/. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон.
Салхи: нийт нутгаар ихэнх хугацаанд 1-13м/с, 1, 2, 9-нд ихэнх нутгаар 12-16 м/с, 3, 7, 10-нд зарим нутгаар 12-14м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурав.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 10-ны байдлаар Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар цасны дундаж зузаан 10-17 см, нягт нь 0,11-0,20 гр/см3, Тариалан, Рашаант, Их-Уул, Шинэ-Идэр, Галт сумдын нутгаар 6-9 см, нягт нь 0,08-0,25 гр/см3, бусад нутгаар 0-5 см цасан бүрхүүлтэй, Мөрөн, Төмөрбулаг, Ханх сумдын төвөөр цасгүй /3 дугаар зураг/ байна.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа