Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон зүүн хойд хэсэг мөн Жаргалант орчмоор 20,1-26,2 градус, бусад нутгаар 11,4-20,0 градус хүйтэн /1 дүгээр зураг/ буюу Цэцэрлэг, Жаргалант орчмоор олон жилийн дунджаас 2,1-2,2 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим ба түүнээс 1,2-5,6 градусаар дулаан байлаа.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндий, Арбулаг орчмоор шөнөдөө 21-34 градус, өдөртөө 9-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-23 градус, өдөртөө 4-13 градус хүйтэн байлаа. 11, 12-ны өдөр хүйтний эрч суларсан бол 17, 19-ний шөнүүдэд хүйтэрч хонов.
Тунадас: 11, 20-нд Цагааннуурт 0,0-0,3 мм, 15-нд Рэнчинлхүмбэ, Цагааннуурт 0,0-0,4 мм цас орсон, бусад нутгаар цас ороогүй. /2 дугаар зураг/.
Салхи: Их төлөв баруунаас 2-11м/с, 12-нд зарим газраар, 13,14-нд Хатгалд, 17, 19-нд Шинэ-Идэр, Төмөрбулагт түр зуур 12-14м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: 12 дугаар сарын 20-ны байдлаар Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдын нутгаар цасны дундаж зузаан 10-15 см, нягт нь 0,11-0,20 гр/см3, Тариалан, Рашаант, Их-Уул, Галт, Улаан-Уул сумдын нутгаар 6-7 см, нягт нь 0,09-0,20 гр/см3, бусад нутгаар 0-5 см цасан бүрхүүлтэй, Мөрөн, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Ханх сумдын төвөөр цасгүй /3 дугаар зураг/ байлаа.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа