Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 10 дугаар сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн төв болон зүүн хэсгээр 0,3 градус дулаанаас 3,5 градус хүйтэн, бусад нутгаар 3,6-7,5 градус хүйтэн /1 дүгээр зураг/ буюу Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар дунджаас 1,1-4,1 градусаар дулаан байлаа.
Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 1-12 градус хүйтэн, 23-25 нд огцом хүйтэрч нутгийн баруун болон хойд хэсгээр 15-25 градус, бусад нутгаар 10-18 градус хүйтэн, 26-наас нийт нутгаар хүйтний эрч суларч нутгийн баруун болон хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-10 градус хүйтэн байсан бол 30-ны шөнө нийт нутгаар дулаарсан. Арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн баруун болон хойд хэсгээр өдөртөө 1-7 градус хүйтэн, бусад нутгаар 0-7 градус дулаан байсан бол хугацааны сүүлчээр дулаарч нутгийн баруун болон хойд хэсгээр 0-10 градус, бусад нутгаар 8-16 градус дулаан байлаа. 23-нд нийт нутгаар өдөртөө 2-11 градус хүйтэн, Ханхад 2 градус дулаан байв.
Тунадас: 21, 22-нд нийт нутгаар 0,1-22,0 мм, 23-нд Мөрөн, Рашаантад 0,2 мм, 26-нд Баянзүрх, Цагааннуурт 0,0-0,2 мм, 27-нд ихэнх нутгаар 0,0-4,0 мм цас орсон /2 дугаар зураг/ буюу олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу хур тунадас орсон.
Салхи: Хугацааны эхэн болон дунд үеэр их төлөв баруунаас 1-11 м/с, хугацааны эцсээр 1-14 м/с, 27-нд ихэнх нутгаар 12-19 м/с, бусад хугацаанд зарим нутгаар түр зуур 12-17 м/с хүрч явган шуурга шуурсан.
Цасан бүрхүүл: 10 дугаар сарын 31-ний байдлаар Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт сумдын нутгаар 9-10 см зузаан цасан бүрхүүлтэй, нягт нь 0,11-0,18 гр/см3 , Цагаан-Үүр, Рашаант, Цагаан-Уул сумдад 1-3 см цастай байна.
Тойм мэдээ бичсэн инженер Л.Байгалмаа