Тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа: 2017-06-09-өөс 10-ны өдрүүдэд

     2017-06-09-өөс эхлэн Хөвсгөл аймгийн нутгийн баруун урд зүгээс зүүн хойш чиглэсэн агаар мандлын циклон урсгал орж ирэн 10-ны өдрийг дуустал тогтвортой байрлаж тунадас өглөө.
  Энэ хугацаанд аймгийн УЦУОШГ-ын цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц орох тунадасыг нэмэгдүүлэх зорилгоор Цэцэрлэг сумын Согоотын даваа, Цагаан-Уул сумын Их богдын өвөр, Баянзүрх сумын Эмт зэрэг газарт ноцоох зуухыг ажиллуулан тус бүрд нь 3ш түлш шатааж, хөдөлгөөнт экспедиц Бүрэнтогтох сумын Хөх цав, Түнэл сумын Хагийн нуур орчимд тус тус 3ш пуужин харваж үүлэнд нөлөөллөө.
   Энэ удаагийн цаг агаарын процессын дүнд аймгийн нийт нутгаар бороо орж дундаж хэмжээ нь 13,0 мм бөгөөд хамгийн их нь Хатгалд 27,0 мм, хамгийн бага нь Тариаланд 4,0 мм бороо орж VI сарын 11-ний байдлаар бүх сумдын нутагт IV зэрэгт хүрсэн байсан хуурайшилтын зэрэг бүгд I зэрэгт (түймрийн аюул бага зэрэг ангилал) орсон байна. 
Энэхүү үүлний шилжилт хөдөлгөөн, өгсөн тунадасны хэмжээ, үйл ажиллагаа явуулсан цэгүүдийн байрлалыг дээрх зургаас болон дараахь холбоосоор орж үзэж болно.
Хөвсгөл аймгийн УЦУОШГ-ын ЦАЗНЭ.