Процессын ажиглалт судалгаа, процессын үеийн тойм мэдээ

2017 оны 5 дүгээр сарын 01-ээс 04-ний өдрүүдэд сэрүүсч, салхи ихтэй, үүлэрхэг, ихэнх нутгаар тунадас орсон үе байлаа.

Тухайлбал Хөвсгөл  аймгийн нийт сумдын нутгаар 0,0-5,4 мм тунадас орсон бөгөөд хамгийн бага нь Цэцэрлэг, Чандмань-Өндөр сумдын нутагт, их нь Эрдэнэбулган суманд орлоо. 

Дээрх хугацаанд хоногийн дундаж салхины хурд их нь 16м/с (Шинэ-Идэр), салхины өрөвхийлсэн их хурд 25м/с (Жаргалант) хүрч байв. Агаарын температур 4-нд бүх нутгаар хасах хэмд орж хамгийн хүйтэн нь Ренчинлхүмбэ суманд -12°С хүрлээ. 4-ний өглөө Тосонцэнгэл сумын цаг уурын талбайд 8 см зузаан цас тогтсон нь хамгийн зузаан байлаа.

     Дээрх өдрүүдийн үүлний шилжилт хөдөлөнийг дараахь холбоосоор орж үзнэ үү:

https://www.facebook.com/pg/UsCagUurOrcnySinzilgeenijAlba/videos/?ref=page_internal

Хөвсгөл аймгийн УЦУОШГ-ын

Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц