Бэлтгэл хангасан тухай

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Цагаан-Уул сумын Агар багийн Их Богдын өвөрт нутаглаж буй Д.Ядамдорж, Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн Согоотын даваанд нутаглаж буй Д.Очир нарт ноцоох зуухыг ажиллуулах тухай түүний аюулгүй ажиллагааны талаар зааварчлагаа, зөвлөгөө өгч Д.Ядамдорж, Д.Очир нартай хөдөлмөрийн түр гэрээ байгуулан тухайн сумын Засаг дарга УЦУОШГ-ын дарга нар баталгаажуулав. Баянзүрх, Ренчинлхүмбэ сумдын нутагт байрлуулсан ноцоох зуухыг сумдын цаг уурын өртөөний техникч М.Батхуяг, П.Амартүвшин нарт хариуцуулан ажиллуулахаар шийдвэрлэж холбогдох заавар зөвлөмж, түр гэрээ зэргийг сумын Засаг даргаар баталгаажуулахаар өртөөдийн даргад хүргүүлэв. Ийнхүү аймгийн нутаг дэвсгэрийн баруун захаар байрлуулсан 4ш ноцоох зуух, түүний түлш, үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангав. 

Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц